Posts

Мэдээлэл

Ирээдүйгээс ирсэн ер бусын 10 хоол хүнс

Image
1 Усан бөмбөлгүүд савлагаатай усыг орлоно Энэхүү бөмбөлгийг “Ooho!” гэж нэрлэдэг. Үүнийг хийхдээ далайн ургамлаас гаргаж авсан хальсан бөмбөлөгт ундны ус хийж, бүтээжээ. Бидний одоо цагт хэрэглэж байгаа хуванцар сав нь байгальд шингэж, алга болохдоо олон зуун жил болдог. Харин уг хальсан бөмбөлгийн хувьд ердөө 4-6 долоо хоногийн дараа байгальд уусах боломжтой гэдгээрээ давуу талтай аж.  Түүнээс гадна, хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй тул идэж болдгийг хэлэх нь зүйтэй болов уу. 2 Нүүрс, бүйлсан самарны амттай хар мөхөөлдөс "Түнэр харанхуйгаас ч илүү хар өнгөтэй" гэж хэлж болох энэхүү мөхөөлдөс амттанд дуртай хүмүүсийг  соронз  мэт татах нь гарцаагүй биз ээ. Этгээд, гоё амттай энэхүү мөхөөлдсийг хэдийнээ худалдаалж эхэлсэн бөгөөд АНУ-ын Лос-Анжелес хотын "Little Damage" дэлгүүрээс авч идэх боломжтой юм. 3 Шүд харлуулдаггүй, өнгөгүй кофе Хэрвээ та кофе уух дуртай бол, танд дуулгах таатай мэдээ байна. Их Британийн нийс...

“Pixar”-ын тухай бидний мэдэхгүй нууцууд

Image
Зөвхөн хүүхдүүд гэлтгүй бүх насны хүмүүсийг дэлгэцийн өмнө уяж чаддаг гайхалтай уран бүтээлүүд "Pixar" кино компаниас төрөн гардаг билээ. Харин бидний шимтэн үзэх дуртай тэдгээр кинонуудад өөрсдийн гэх нууц, сонирхолтой зүйлс агуулагддаг. Тэдгээрийн зарим нь бүр гайхшруулж байсныг нуух юун. Бид өнөөдөр та бүхэндээ алдарт "Pixar"-ийн хүүхэлдэйн кинонуудын нууцуудыг дэлгэхээр бэлтгэлээ. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.  1 Зөвхөн компьютер график хийдэг байсан "Pixar" нь эхэн үедээ "Lucasfilm" гэх компьютерийн хэлстийн харъяа байсан бөгөөд Холливуудын кинонуудын компьютер графикийг хийдэг жижиг газар байжээ. Чадварлаг ажилчид, чөлөөт сэтгэхүйтэй залуус тус газрыг аварч, улам бүр хөгжүүлсэн гэхэд хилсдэхгүй. Тэд 1986 онд компьютер зураглалын програм хангамжаа 135,000 доллараар үнэлж, багагүй ашиг олоод байсан хэдий ч, 1990 он гэхэд хэт өндөр үнээсээ болж, багагүй алдагдалд орж байжээ.  2 Стив Жобс "Pix...